/2021.08.09/ Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн ажлын явц удаашралтай байгааг мэдээллээ. Энэ байдлаараа графикт төлөвлөгөөний дагуу энэ сарын 15-нд ашиглалтад оруулж чадахааргүй байна гэв.
Хотын Ерөнхий менежер ажлын явцад тогтмол хяналт тавьж, амралтын өдөр бүр шалгаж байна. Гэвч ажил тун удаашралтай, гүйцэтгэгч байгууллага хүн хүч, талбайн зохион байгуулалт муутайгаас гадна замын хоёр талын ногоон байгууламжийг ихээр сүйтгэж байгааг хэллээ.
Нийт 4000м.кв талбайд засвар хийхээс 75%-тай буюу 3000м.кв орчмыг өнөөдрийн байдлаар гүйцэтгэсэн байна. .
Цаашид өнгөт хавтангийн заадсууд, холбоос хэсгүүдийг нарийн цэгцтэй хийж гүйцэтгэх, ногоон байгууламжийг сүйтгэхгүй байхыг дахин үүрэг болголоо.
Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн алба