Жагсагчид Х.Нямбаатар сайдыг гарч ирсэнд бухимдав
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жагсагчид Х.Нямбаатар сайдыг гарч ирсэнд бухимдав

/2022.04.07/ Залуус үнийн өсөлт, тэгш бус байдлыг эсэргүүцэж өнөөдөр өдрийн 12.00 цагаас хойш одоог хүртэл төв талбай дээр жагсаж байна.

Тэгвэл үзэл бодол, өөрсдийн дуу хоолойг хүргэж буй залуусын өмнө Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гарч ирж, байр сууриа илэрхийллээ.

Тэрээр:

-Залуучууд МУ-ын Засгийн газарт 7 төрлийн шаардлага хүргүүлсэн байна. Дээрх шаардлагуудыг Ерөнхий сайдад танилцуулна. Мөн маргааш дээрх асуудлуудад ямар арга хэмжээ авч байгаа талаар хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан хариу өгнө гэлээ.

Харин үүний хариуд жагсагчид Ерөнхий сайдыг гарч ирэхийг шаардсанд Х.Нямбаатар сайд боломжгүй гэдгийг хэлсэн юм.

Тэдний тавьсан шаардлага нь,

  • Үнийн өсөлт дээр ЗГ-ын зүгээс арга хэмжээ авах
  • Цалин нэмэх
  • Татварыг хэмжээ, хязгаартайгаар нэмэх
  • Зөрчлийн хуулиа өөрчлөх
  • Цэцэрлэгийн сугалааг болиулах
  • УИХ-ын гишүүн болон иргэд хоорондоо хуулийн хүрээнд эрх тэгш байх
  • Эрүүгийн хуулийн 22.1-ийн авлига албан тушаалын хэрэгт оногдуулж буй ял шийтгэлийн бодлогыг өөрчлөх гэсэн 7 шаардлага юм.
Ж.Бат-Эрдэнэ: Орон нутгийн долоон нисэх буудлыг олон улсын зэрэглэлд шилжүүлнэ
Ж.Бат-Эрдэнэ: Орон нутгийн долоон нисэх буудлыг олон улсын зэрэглэлд шилжүүлнэ
 
2025 онд улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжих 136 төсөл, арга хэмжээний хүрээнд 208.1 га газар чөлөөлнө
2025 онд улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжих 136 төсөл, арга хэмжээний хүрээнд 208.1 га газар чөлөөлнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.