Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоохтой холбоотой 3700 зөрчлийг илрүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоохтой холбоотой 3700 зөрчлийг илрүүлжээ

/2022.04.07/: “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацаа тогтоосон байдалд хяналт, шалгалт хийх аян”-ыг зохион байгуулснаар 3700 гаруй зөрчил илрүүлсэн

Хөдөлмөрийн чадвар алдалт буюу групп тогтоолгох ажил улсын хэмжээнд багагүй маргаан дагуулж ирсэн.

Тус асуудлыг цэгцлэх зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Засгийн газрын 2021 оны 67 дугаар тогтоолоор Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийг шинэчлэн батлуулж, комиссын бүрэлдэхүүнийг бүрэн шинэчилсэн. Мөн бусад холбогдох журам, заавар, өвчний жагсаалтыг 2021 онд нэг бүрчлэн шинэчлэн баталж, мөрдүүлж байна.

ХНХЯ-наас Хөдөлмөрийн чадвар алдалтыг улсын хэмжээнд шалгах ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, АТГ, цагдаагийн газар, ЭХМТК-той хамтран 2021 онд зохион байгуулж, 66 мянган хүнийг шалгаж, 3700 гаруй зөрчил илрүүлэн, хоёр мянган хүний шийдвэрийг цуцалж, тэтгэврийн сангийн зардлыг 17 тэрбум төгрөгөөр хэмнэсэн.

Энэ ажлын үр дүнд улсын хэмжээнд 2020 оны байдлаар хөдөлмөрийн чадвар алдсан хүний тоо 110.4 мянга буюу нийт хүн амын 3.4 хувь эзэлж байсан бол 2021 оны эцэст 105.6 мянга буюу 5 мянгаар буурч, нийт хүн амд эзлэх хувь 3.2 боллоо.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам цаашид НДЕГ, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс, бусад холбогдох байгууллагатай хамтран хөдөлмөрийн чадвар алдсан хүний тоо нь улсын дунджаас өндөр байгаа аймаг, дүүрэгт хяналт шалгалтыг дүрэмд заасны дагуу тогтмол хийх юм.

Мөн 2022 онд нийгмийн халамжийн сангаас олгодог тэтгэвэр, тэтгэмжийг хууль хяналтын байгууллагатай хамтран шалгах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулна.

No photo description available.

May be an image of text that says 'заспиингазар хедепмер, хеделмерийн чадвар алдсан иргэдийн судалгаа 2021 оны жилийн эцсийн байдлаар хеделмерийн чадвар алдалтын байдал аймаг, дуургээр аймаг, дуургийн нэр хун амын архангай баян-элгий баянхонгор хун хча иргэдийнтоо нийслэл хча ззлэ увь 90779 62993 3348 1989 2466 104969 72178 завхан 3581 2316 улс нийслэл иргэн 105 607 36 358 74696 106225 3.2% 3060 3456 сэлэнгэ 65403 110167 95897 96.8% 2215 5147 хувь улсын дундаж % 91360 138520 хеделмерийн 2968 4866 алдалт тогтоохтой 7777 1289, 1800 0724, 1111 дугаарын утсанд егне YY. 29530 234934 382119 сонгинохайрхан сухбаатар 5715 8444 336876 143534 208838 8293 2915 4751'

Эх сурвалж: ХНХЯ

Явган хүний зам хааж татсан шугам хоолойг авч, зөрчлийг арилгуулжээ
Явган хүний зам хааж татсан шугам хоолойг авч, зөрчлийг арилгуулжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.