Эцэх эх, хүүхдийн байгууллага хамтран ажиллах шаардлагатай байна гэв
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эцэх эх, хүүхдийн байгууллага хамтран ажиллах шаардлагатай байна гэв

/2021.08.09/ Эцэг эх, асран хамгаалагч, хэвлэл мэдээлэл, хүүхдийн байгууллагууд маш сайн хамтарч ажиллах шаардлагатай байна гэдгийг хэллээ.

Энэ сарын 7-нд БЗД-ийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 13 настай хүүхэд амиа алдаж, 7 настай хүүхэд хүнд гэмтсэн хэрэг гарсан билээ.

Уг хэрэгт дээрх хохирогчидтой төрөл садангийн холбоотой 11 настай эрэгтэй “Б” гэгчийг холбогдуулан гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцлийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгааг холбогдох байгууллагаас мэдээлж байсан.

Өнөөдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ/-аас 11 настай хүүхдийн үйлдсэн хэрэг дээр ажиллаж байна гэдгийг хэллээ.

Тус газраас, "Тухайн хүүхэдтэй холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Гэхдээ хаана, хэзээ, яаж гэдэг талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Хүүхдийн эрүүл мэнд, сэтгэл зүй тал дээр анхаарч байна" гэсэн юм.

Тарвага агнаж тээвэрлэх үйлдэл гарсаар байна
Тарвага агнаж тээвэрлэх үйлдэл гарсаар байна
 
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.