Х.Баттулгыг АН-ын даргаар батламжилж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Баттулгыг АН-ын даргаар батламжилж байна

/2022.04.07/ АН-ын даргын сонгуульд ялалт байгуулсан МУ-ын тав дахь Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулгыг ёсчлон батламжлах тухай Улс төрийн зөвлөлөөс нь мэдэгдэл хийсэн.

Энэ талаараа "Үзэл санаа, үнэт зүйлээрээ эвлэлдэн нэгдсэн журмын олон нөхдийнхөө итгэлээр Ардчилсан намын даргын сонгуульд ялалт байгуулсан Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг намын даргаар ёсчлон батламжлах ээлжит бус их хурал болж байна" гэж АН-ын нүүр номдоо бичжээ.

Өнгөрөгч гуравдугаар сарын 31-нд болсон Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар С.Эрдэнэ даргатай АН-аас ирүүлсэн “Намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт бүртгүүлэх” тухай хүсэлтийг хэлэлцээд зөрчил арилсан, уг нэмэлт, өөрчлөлт нь Улс төрийн намын тухай хуульд нийцсэн гэж үзсэн юм. Иймд хүсэлтийг хангаж, дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгэсэн. Үүнтэй холбогдуулан С.Эрдэнэ даргатай Ардчилсан намын зүгээс дээрх сонгуулийг хүчин төгөлдөр бус хэмээн мэдэгдээд буй.

Мариуполь хотын эмнэлгийг бөмбөгдөж 50 орчим хүнийг амьдаар нь шатаасан гэжээ
Мариуполь хотын эмнэлгийг бөмбөгдөж 50 орчим хүнийг амьдаар нь шатаасан гэжээ
 
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулав
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулав
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.