Мариуполь хотын эмнэлгийг бөмбөгдөж 50 орчим хүнийг амьдаар нь шатаасан гэжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мариуполь хотын эмнэлгийг бөмбөгдөж 50 орчим хүнийг амьдаар нь шатаасан гэжээ

An aerial view shows destroyed residential buildings in Mariupol, Ukraine, on April 3.

/2022.04.07/: Лхагва гарагт болсон дугуй ширээний уулзалтын үеэр Мариуполь хотын дарга Вадим Бойченко Оросын эсрэг хориг арга хэмжээг чангатгахыг уриалж, Оросын цэргийн гэмт хэргүүдийг олон улсын байгууллагуудад мэдэгдэхээр бүртгэж байгаа гэж мэдэгдэв.

Оросууд хотын дэд бүтцийн 90 гаруй хувийг сүйрүүлсэн бөгөөд үүний 40-өөс доошгүй хувь нь “дахин сэргээх боломжгүй” гэж тэр хэллээ.

Мариуполь хотын зөвлөл Бойченкогийн дугуй ширээний уулзалтын үеэр хэлсэн үгийн бичлэгийг хуваалцсан бөгөөд хотын дарга хэлэхдээ, хотын зөвлөл нь нийтийн болон хувийн өмчийг сүйтгэсэн тохиолдлыг бүртгэх комисс байгуулсан бөгөөд зөвлөл өнөөг хүртэл 300 ийм мэдээллийг бүртгэсэн байна.

Бойченко хэлэхдээ, "Зөвхөн урьдчилсан тооцоогоор, бүслэлтийн үеэр Мариуполь хотод 5000 хүн нас барсны 210 орчим нь хүүхэд байсан" гэжээ.

Мөн тэрбээр “Оросын террорист хүчнийхэн хүүхдийн эмнэлэг рүү хэд хэдэн хүнд тэсрэх бөмбөг хаяж, хотын нэгдүгээр эмнэлгийн нэг барилгыг сүйтгэж 50 орчим хүнийг амьдаар нь шатаасан” гэж мэдэгджээ.

“Тухайн үед 900 гаруй хүн нуугдаж байсан Драмын театрыг бөмбөгдөж байсан. Эдгээр нь Мариуполь хотын энгийн иргэдийг зориудаар устгасны цөөн хэдэн жишээ юм" гэж Бойченко нэмж хэлэв.

Эх сурвалж: CNN

Коронавируст халдвараас шалтгаалж товлолт вакцинд хамрагдалт буурчээ
Коронавируст халдвараас шалтгаалж товлолт вакцинд хамрагдалт буурчээ
 
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.