/2022.04.06/ УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан болж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Манай сайд нар хариуцлагатай ажиллах цаг ирсэн. Нөхцөл байдал амаргүй цаашид улам хүндрэх магадлалтай байна. Энэ бүгдэд бэлэн байх хэрэгтэй. Эрчим хүчний салбарынханд би хэлдэг. 2024 онд оройн цагаар тог тасалж эхэлнэ. Тэгэхэд та нараас юу хийгээд сууж байсан юм бэ гээд байцаана. Ийм хүнд нөхцөл байдлууд үүснэ.
Тиймээс одоо л бид сайд нараас хариуцлага нэхэх ёстой. УИХ-аас айгаад ажил хийж чадахгүй байна гэхээр нь чөлөөлсөн шүү дээ. Одоо тэгээд айхгүй сайн ажиллаж байгаа нь хаана байна. Тиймээс цаашид хариуцлагагүй ажиллавал та нараас хариуцлага нэхнэ шүү.