/2022.04.06/: Цэвэршилт нь эмэгтэйчүүдийн сарын тэмдэг зогсох хөгшрөлтийн хэвийн үйл явц юм.
Цэвэршилтийн үед нийт эмэгтэйчүүдийн ¾-т 2 жилийн дотор тодорхой шинж тэмдэг илэрнэ. Үлдсэн эмэгтэйчүүдийн хувьд эдгээр шинж тэмдэг нь илүү удаан хугацаанд ажиглагдана.
Шинж тэмдэг
- Халуу дүүгэх буюу толгой, цээж, гар улаан болж, халуун мэдрэгдэж, энэ нь хэдэн минутаас 1цаг хүртэл үргэлжлэх
- Маш ихээр хөлрөх, ихэвчлэн шөнөөр
- Сэтгэл түгших, самгардах, гутрах
- Арьс хуурайших, үрчлээ суух
- Үтрээ хуурайшиж, үтрээний хана нимгэрсэнээр бэлгийн хавьтлын үед таагүй мэдрэмж төрөх
- Шээс дамжуулах сувгийн хана нимгэрсэнээр шээсний сувагт халдвар орох магадлалтай болно
- Сарын тэмдэг алдагдах
- Сарын тэмдэг их хэмжээгээр ирэх
Эмчинд хэзээ хандах вэ?
Дээрх шинж тэмдэгээс илэрвэл эмчид хандах шаардлагатай
Шалтгаан
- Эстроген дааврын ялгаралт багасах
- Өндгөвч мэс заслаар авах
- Өндгөвчийг гэмтээх хавдрын эсрэг хими, туяа эмчилгээ
Эрсдэлт хүчин зүйлс
- 45-55 насны эмэгтэйчүүд
- Зарим тохиолдолд 45-55наснаас эрт эсвэл орой
- Тамхи татах
- Согтууруулах ундаа
- Агаарын бохирдол
- Удамшил
- Ямар нэгэн шалтгаанаар сарын тэмдэг 6-сараас дээш хугацаагаар ирэхгүй болсон тохиолдолд
Хүндрэл
- Титэм судасны төрөл бүрийн өвчин
- Яс сийрэгжих өвчин /насжилттай холбоотой/
Оношлогоо
Нарийн мэргэжлийн эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг
Эмчилгээ
- Даавар орлуулах эмчилгээ /эмчийн заалтаар/
- Шинж тэмдэгийн эмчилгээ
- 1-5 жилийн дараа бүрэн арилдаг