О.Баасанхүү: ТЕГ-аас хийсэн мэдээллийг АН маш эмзэг хүлээж авч байгаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Баасанхүү: ТЕГ-аас хийсэн мэдээллийг АН маш эмзэг хүлээж авч байгаа

/2022.04.06/ ТЕГ-аас хийсэн мэдэгдэлтэй холбоотой Ардчилсан нам байр сууриа илэрхийлж байна.

АН-ын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү:

-АН энэ асуудлыг маш эмзэг хүлээж авч байна. Яагаад гэвэл ардчилсан намын үе үеийн лидерүүд дандаа гадны нөлөөтэй амь насаа алдсан байдаг. Эргээд санавал, С.Зориг, Наранцацралт гэх мэт. Хамгийн сүүлд Г.Батхүү гэж хүн амь насаа алдсан. Г.Батхүү гуай амьд байсан бол өнөөдөр АН ингэтлээ хагарч бутрахгүй байсан. Тэгэхээр энэ хүн яг хэнд гай болж байсан бэ гэдгийг өнөөдөр бодох цаг болсон байна.

Түүнчлэн өчигдөр Ерөнхий сайд, өнөөдөр Тагнуулын ерөнхий газар “Тататунга” хийлээ. Үнийн өсөлттэй холбоотойгоор ард түмэн бухимдалтай байхад, мэдээлэлтэй ойр байдгаа ашиглаж ийм хариуцлагагүй мэдээлэл хийж болохгүй.

Ерөнхий сайд сүүлийн үед Ц.Нямдорж шигээ ярьдаг болчихсон. Хэзээ нэгэн цагт, үнэнийг илчилнэ, чөмгөө дундартал зүтгэнэ гэх мэт. Ийм "Тататунга" шиг зүйл яриад сууж болохгүй.

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг 14.00 цагт танилцуулна
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг 14.00 цагт танилцуулна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.