/2022.04.06/: Европын удирдагчид Киев хотын захын Буча хотод болсон аймшигт үзэгдлийн хариуд Оросын нүүрсний импортыг зогсоохоор төлөвлөжээ.
Мягмар гарагт Европын Комисс ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины дайны цохилтыг бууруулах зорилгоор тав дахь багц хориг арга хэмжээний хүрээнд жил бүр 4 тэрбум еврогийн үнэ бүхий Оросын нүүрсний импортыг үе шаттайгаар хориглохыг санал болгов. Бусад саналууд нь Оросын технологи, үйлдвэрлэлийн импортод чиглэсэн бөгөөд 10 тэрбум евро орчим юм.
Хоёрдугаар сарын сүүлээр Путины танкууд Украинд нэвтэрснээс хойш Европ Оросын эдийн засагт хориг арга хэмжээ авч байсан ч Оросын эрчим хүчний салбарыг онилохоогүй юм. Оросын эзлэн түрэмгийлэлд байсан Бучагийн зам дагуу зэвсэггүй энгийн иргэдийг хүлж, буудан хороосон зургууд удирдагчдыг арга барилаа өөрчлөхөд хүргэжээ.
ЕХ-ны элчин сайд нар өнөөдөр уулзаж хэлэлцээ хийх үеэр нүүрсэнд хориг тавих хугацаа зэрэг шинэ хориг арга хэмжээний талаар хэлэлцэнэ. Энэхүү арга хэмжээнд 27 гишүүн улсын элчин сайд нар оролцоно гэж төлөвлөжээ.
Хамгийн төвөгтэй асуулт бол: Дараа нь юу болох вэ?
Эх сурвалж: CNN