Нигерт 13 сая хүүхэд хүнсний хомсдолд ороод байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нигерт 13 сая хүүхэд хүнсний хомсдолд ороод байна

Out-of-School Children And Urgent Need To Domesticate Child's Rights Act

/2021.08.09/: Нигерийн зүүн хойд хэсэгт дор хаяж 2.3 сая хүүхэд, залуучууд өлсгөлөнд нэрвэгдээд байна. Хүчирхийлэл улам ихсэж байгаа нь тариаланчдыг талбайгаа орхин дүрвэхэд хүргэж, бүс нутгийг хүнсний хомсдолд оруулж байна гэж хүмүүнлэгийн байгууллагууд анхаарууллаа.

Нигерийн бүс нутгийн аюулгүйн хүчнүүд Боко Харам болон түүний одоогийн хамгийн хүчирхэг салбар болох Баруун Африкийн Лалын улс (ISWAP) арав гаруй жил үргэлжилсэн дайн хийж байна. Сүүлийн саруудад зэвсэгт бүлэглэлийн дайралт эрчимжиж, олон арван цэргүүд болоод энгийн иргэд түүн дундаа тариаланчид амь үрэгджээ.

Удаан үргэлжилсэн мөргөлдөөний улмаас хэдэн зуун мянган хүн амь үрэгдэж, сая сая хүнийг нүүлгэн шилжүүлсэн боловч Нигери даяар хүнсний хямралд орж, улс даяар сая сая хүмүүс өөрсдийгөө болон гэр бүлээ тэжээж чадахаа больжээ.

“Хүүхдүүдийг авраач” олон улсын хүмүүнлэгийн байгууллага нь өлсгөлөнд нэрвэгдсэн 2.3 сая хүүхдийн дунд 5 хүртэлх насны 700 мянган хүүхэд байгаа бөгөөд тариаланчдыг хамгаалж, илүү хөрөнгө гаргаж өгөхийг засгийн газраас өнгөрсөн баасаг гарагт хүсчээ.

“Олон сая хүүхэд 10 жилийн турш хүчирхийлэл, хүмүүнлэгийн хямрал дунд амьдарсан. Мянга, мянган хүүхдүүд нас барж, олонх нь амьд үлдэх, сурч мэдэх, хамгаалагдах эрх нь зөрчигдөж байгааг харсан" гэж Нигерийн Хүүхдийг Ивээх Сангийн захирлын үүрэг гүйцэтгэгч Шеннон Уорд хэлэхдээ нөхцөл байдал хүнд байгааг анхааруулав.

НҮБ-ын тооцоолсноор Нигерид 10.5 сая орчим хүүхэд сургуульд сураагүй байна.

"Коронавирусын халдвар (COVID-19)-ын нөлөөгөөр хөрөнгө, газар, ургац зэрэг амжиргааны нөхцөл нь хүндэрсэн ард иргэд тэсэн гарах аргагүй болсон. Энэ нь тус улсын зүүн хойд хэсэгт хүнсний хямрал улам ихсэх болно гэж бид маш их санаа зовж байна" гэж Уорд хэлэв.

НҮБ -ын агентлагийн мэдэгдэл

НҮБ -ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газраас уур амьсгалын өөрчлөлт, хүмүүсийн аюулгүй байдал хангагдаагүй, коронавирусын цар тахал зэрэг нь тус бүс нутгийг хүнсний "аюулт" аюулын ирмэгт авчираад байна гэж мэдэгдэв.

НҮБ -ын Нигери дахь хүмүүнлэгийн зохицуулагч Эдвард Каллон хэлэхдээ, 4.4 сая орчим хүн хүнсний хомсдолд өртөх эрсдэлтэй байгаа бөгөөд "хүнсний аюулгүй байдал" нь сүүлийн таван жилийн хамгийн дээд хэмжээндээ хүрээд байна. Борно, Адамава, Йобе мужуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхгүй бол сая сая хүмүүс өөрсдийгөө тэжээх боломжгүй болно гэв. Мөн тэрээр "Амьдрахын тулд эцэг эхчүүд хүүхдээ гудамжинд гуйлга гуйлгахаар сургуулиас нь гаргаж байна. Мөн эмэгтэйчүүд өвс идэж байгаагаа хэлсэн" гэж Каллон нэмж хэлэв.

Нигерийн хямрал нь дэлхий дахиныг нөмөрсөн 21-р зууны хамгийн том хямралтай нүүр тулах үед эхэлсэн байна. Дэлхий даяар тав хүртэлх насны 5.7 сая хүүхэд өлсгөлөнгийн ирмэгт байна.

Хүүхдийг Ивээх Сангаас гаргасан судалгаагаар 18-аас доош насны 13 сая хүүхэд хүнсний хомсдолд ороод байгаа ажээ.

Эх сурвалж: aljazeera.com

Шахмал түлшний үнсийг түүхий эд болгон ашиглана
Шахмал түлшний үнсийг түүхий эд болгон ашиглана
 
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.