Шахмал түлшний үнсийг түүхий эд болгон ашиглана
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шахмал түлшний үнсийг түүхий эд болгон ашиглана

Шахмал түлшнээс гарсан үнсийг ангилж, дахин боловсруулна - Маргааш Лайв

/2021.08.09/: САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮНСНИЙ ТЕХНИКИЙН ШААРДЛАГА, ТУРШИХ АРГА СТАНДАРТЫН БИЧИГ БАРИМТ ДЭМЖИГДЛЭЭ

Хүйтний улиралд гэр хорооллын айл өрхөөс үнс ихээр гарч, агаар орчны бохирдлыг нэмэгдүүлэхэд ихээхэн нөлөө үзүүлдэг. Улаанбаатар хотод үнс нь өвлийн улиралд нийт хог хаягдлын 48,2 хувийг эзэлж байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас агаар орчны бохирдлыг бууруулах, хөрсний бохирдол үүсэхээс сэргийлэх зорилгоор үнсийг судалгаа шинжилгээнд оруулж турших, дахин ашиглах, хэрэглээнд нэвтрүүлэх, иргэдийг эх үүсвэр дээр ангилан ялгаж хэвшүүлэх, тээвэрлэх, шаардлагатай бичиг баримтуудыг боловсруулах зэрэг олон ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна.

Сайжруулсан нүүрсэн шахмал түлшний үнсийг хэд хэдэн лабораторид судалж шинжлэн, туршилтууд хийн явган зам, талбайн хавтан, барилгын эдлэл үйлдвэрлэхэд, авто замын суурь хөрсийг цемент эсвэл шохойгоор бэхжүүлэхэд, хөрсийг сайжруулах бордоонд нэмэлтээр ашиглах, шавар тоосго, портландцементийн болон керамзитан хөнгөн дүүргэгчийн зэрэг үйлдвэрт түүхий эдээр хэрэглэх зэргээр ашиглах бүрэн боломжтой нь нотлогдсон тул үйлдвэрлэл явуулахад нэн шаардлагатай бичиг баримт болох суурь стандартыг боловсруулсан ба тухайн ажлын хэсэгт ШУТИС-ийн дэд профессор, доктор, Монгол Улсын зөвлөх инженер Д.Сүнжидмаа, дэд профессор, доктор, Монгол Улсын зөвлөх инженер Р.Болормаа, дэд профессор, доктор, Монгол Улсын зөвлөх инженер Б.Намжилдорж, Монголын Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо ТББ–ын гүйцэтгэх захирал, техникийн ухааны магистр, Монгол Улсын зөвлөх инженер О.Лхагвадорж, эрдэм шинжилгээний ажилтан Н.Баяржавхлан нар ажилласан.

Стандартчилал хэмжил зүйн газрын Барилгын стандартчиллын техникийн хорооны ТХ-22-р хурлаар 2021 оны 08-р сарын 03-ны өдөр “Сайжруулсан нүүрсэн шахмал түлшний үнс. Техникийн шаардлага, турших арга” стандартын бичиг баримтыг хэлэлцэн дэмжлээ.

Үнсийг дахин ашиглах, агаар орчны бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо нэн чухал юм.

Эх үүсвэр дээр нь хог хаягдлаа ангилж хэвшье

Эх сурвалж: Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба

Ирэх сард хийгдэх нислэгийн хуваарь
Ирэх сард хийгдэх нислэгийн хуваарь
 
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.