Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монголбанкны Ерөнхийлөгч ОГЦРОХГҮЙ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монголбанкны Ерөнхийлөгч ОГЦРОХГҮЙ

/2022.04.05/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр танхимынхаа сайд нарын хамт мэдээлэл хийж байна.

Энэ үеэр сэтгүүлчид төгрөгийн ханшийг тогтвортой барьж чадаагүй Монголбанкны Ерөнхийлөгч хариуцлагаа хүлээх үү гэж асуулаа.

Уг асуултад МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Ийм амаргүй байгаа цаг үед албан тушаалтан алдаа гаргасан бол хариуцлага тооцно. Нэг өдрийн дотор бид сайд, дэд сайд, ТНБД-ыг огцруулж байсан үе байгаа. Төрийн өмчит үйлдвэрийн газруудад хариуцлага тооцох асуудал яригдаж байгаа. Гэхдээ ажлаа хийж байгаа хүнийг Ерөнхий сайд хамгаалах үүрэгтэй. Монголбанк бол УИХ-ын харъяа байгууллага. Гэхдээ энэ цаг үед ямар ч Төв банкны ерөнхийлөгчид амаргүй нөхцөл байдал үүсэж байна.

Төв банкан дотор хэдэн нөхөд шүгэлдээд байгааг би сонсож байгаа. Эрх баригч намын даргын хувьд "Аятайхан байгаарай" гэж хэлье. УИХ-ын гишүүд дээр ороод "Төв банкны дараагийн ерөнхийлөгч болно" гээд явж байгаа нөхдүүд сонсогдож байгаа шүү. Залуучууд аа, амбицаа татаж сураарай. Ийм нөхцөл байдал үүсчхээд байхад албан тушаалын дон шүгэлж далчиганаад хэрэггүй гэдгийг хатуухан хэлье.

Төв банкны Ерөнхийлөгч огцрохгүй. Ажлаа хийгээд явна. Үнэхээр авилгатай холбогдож, өөрийнхөө ажил үүргийг гүйцэтгэж чадахгүй байгаа бол хариуцлага тооцно. Хүнд цаг үеийг сөрөөд зогсож байгаа албан тушаалтныг хамгаална.

Л.Оюун-Эрдэнэ: А.Адьяасүрэнгээс эхлээд УИХ-ын гишүүд оролцсон БҮЛЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ ИЛРҮҮЛНЭ
Л.Оюун-Эрдэнэ: А.Адьяасүрэнгээс эхлээд УИХ-ын гишүүд оролцсон БҮЛЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ ИЛРҮҮЛНЭ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.