/2022.04.05/ Монгол Улсын Ерөнхийлөгч "Эрүүл монгол хүн" хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх, архидалттай тэмцэх асуудлаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг гаргажээ.
Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийж байна.
Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан:
-Манай улсад 21-ээс дээш насны нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэрэглээ 55 литр байна. Үүн дотроо спиртийн ногдох хэмжээ 12 литр байна. Энэ ДЭМБ-ын тогтоож байгаа хэмжээнээс даруй хоёр дахин өндөр байна. ДЭМБ 8-9 литрээс дээш байвал үндэсний аюулгүй байдалд аюул учруулж байна гэж үздэг.
100 мянган хүнд ногдох тоогоор нь авч үзвэл манай улсад архины шалтгаанд нас баралтаар манай улс дэлхийд тэргүүлж байна. Түүнчлэн зохисгүй хэрэглээгээрээ тэргүүлж байгаа. Энэ байдал жил ирэх тусам нэмэгдэж байна.
Согтууруулах ундаааны зөв зохистой хэрэглээг бий болгодог хамгийн үр дүнтэй арга бол татварын бодлого байдаг.