/2022.04.05/ АНУ болон түүний холбоотнууд ОХУ-д нэмэлт хориг арга хэмжээ авахаар хэлэлцэж байгаа талаар албаныхан мэдээлжээ.
Тодруулбал, АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливан Европын холбоотнуудтай хэлэлцээ хийх үеэр Оросын эрчим хүчний эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.
АНУ Оросоос газрын тос, байгалийн хий импортлохоо аль хэдийн зогсоосон. Түүнчлэн Европын хэд хэдэн улс ОХУ-ын эрчим хүчний хараат байдлаас гарахаар тодорхой ажлуудыг хийж эхэлсэн байна.
Үүнээс гадна АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливан, "Байдены засаг захиргаа ойрын хугацаанд Украинд цэргийн шинэ тусламж үзүүлнэ" гэж мэдэгджээ.
Эх сурвалж: aljazeere