/2022.04.05/ Нийслэлийн хэмжээнд өнгөрөгч гуравдугаар сарын 11-ээс энэ сарын 4-нийг хүртэл хугацаанд аюулт үзэгдэл, ослын нийт 93 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Алба хаагчид гал түймрийн утаажилтын бүсээс 177 иргэнийг гаргаж, хоёр тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.
Мөн ногоон бүсэд хяналт, шалгалт хийж байгаа хөдөлгөөнт эргүүлийн хамтарсан багийнхан 15 удаагийн өнжмөл шар өвсний түймрийг унтрааж ажиллажээ.
Он гарсаар өнөөдрийг хүртэл ахуйн гал түймрийн 632, ой, хээрийн түймрийн нэг, аврах ажиллагааны 35 буюу нийт 668 удаагийн дуудлага бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25.8 хувиар өсчээ.
Эх сурвалж: ОБЕГ