/2022.04.04/: Украины бүслэгдсэн Мариуполь хот түрэмгийллийн үеэр Оросын хүчтэй бөмбөгдөлтөд өртөж байлдааны болон агаарын довтолгооны голомт хэвээр байна гэж Их Британийн Батлан хамгаалах яам сүүлийн тагнуулын тайландаа дурджээ.
Энэхүү тайланд Мариуполь хотод "Оросын цэргүүд хотыг эзлэхийг оролдож байгаа бөгөөд яг одоо ч ширүүн тулаан үргэлжилж, агаараас хүчтэй цохилт өгч байгааг онцолжээ.
Мариуполь хот яагаад чухал вэ: "Мариуполь бол Оросын түрэмгийллийн гол зорилго нь гарцаагүй мөн бөгөөд Оросоос Крымын эзлэгдсэн нутаг дэвсгэрт хүрэх хуурай замын коридор юм" гэж тайланд дурджээ.
Мариуполь хот хэдэн долоо хоногийн турш бөмбөгдөлтөд өртөж байна. Украйны албаны хүмүүс тэнд үлдсэн оршин суугчдын нөхцөл байдлыг цахилгаан, дулаан, усны хангамжгүй, хүмүүнлэгийн томоохон асуудал тулгарч байгаа гэж тайлбарлав. Мөн нүүлгэн шилжүүлэх оролдлого үргэлжилж байна.
Эх сурвалж: CNN