/2022.04.01/ ОПЕК болон ОПЕК+ бүлгийн 27 дахь уулзалт өчигдөр буюу гуравдугаар сарын 31-ний өдөр болж өндөрлөлөө.
Тус цахим уулзалт ердөө 12 минут үргэлжилсэн бөгөөд бүлгийн гишүүд ирэх тавдугаар сард газрын тосны олборлолтын хэмжээг төлөвлөгөөний дагуу өдөрт 432,000 баррелиар үргэлжлүүлэн нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.
Тус бүлгийн үзэж буйгаар одоогоор газрын тосны зах зээл тэнцвэртэй байна гэв.
Мөн уулзалтын өмнөх өдөр АНУ-ын Ерөнхийлөгч газрын тосны стратегийн нөөцөөсөө 180 сая баррель шатахуун дотоодод гаргах төлөвлөгөөтэй байгаагаа танилцуулсан. Үүнтэй холбоотойгоор ОПЕК болон ОПЕК+ газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэхээс татгалзсан болохыг шинжээчид тэмдэглэж байна.
ОПЕК болон Олон улсын эрчим хүчний агентлаг нь газрын тосны зах зээлийн хамгийн том, хамгийн эртний аналитик байгууллага юм.
ОПЕК, ОПЕК+ бүлгийн дараагийн уулзалт 2022 оны тавдугаар сарын 5-ны өдөр болох юм.