/2022.04.03/: Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвөөс “Олон тооны гар утас алдагдсан” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Тодруулбал, Өнгөрсөн сарын 27-ноос 28-нд шилжих шөнө уг хэрэг гарсан байна. Дуудлагын дагуу эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай явуулж, дээрх хэргийг үйлдсэн байж болзошгүй 17 настай, эрэгтэй “Ц”, 17 настай, эрэгтэй “А”, 21 настай, эрэгтэй “Ө” нарыг баривчилжээ. Дээрх этгээдүүд 250 гаруй гар утас хулгайлсан байна.
Одоогоор мөрдөн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.