Австрали улс Украин руу “Бушмастер“ хуягт машин илгээнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Австрали улс Украин руу “Бушмастер“ хуягт машин илгээнэ

/2022.04.01/ Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон Зеленьскийг Австралийн парламентад үг хэлсний дараа "манай улс Украин руу хэд хэдэн хуягт Бушмастер машин илгээнэ" гэж мэдэгдэв.

Ерөнхийлөгч Зеленьский өчигдөр орой хэлсэн үгэндээ Украинд цэргийн тусламж маш их хэрэгтэй байгааг хэлж байсан юм.

Австралийн Батлан хамгаалахын сайд Питер Даттон өмнө нь "Австралийн цэргийн онгоцоор нэг дор дөрвөн машин тээвэрлэх боломжтой" гэж мэдэгдэж байсан. Гэхдээ Украин руу илгээх тээврийн хэрэгслийн тоог мэдэгдээгүй аж.

Бушмастер нь Австралид үйлдвэрлэсэн дөрвөн дугуйт хөтлөгчтэй хуягт машин юм. Одоогоор Австралийн арми, Австралийн хааны нисэх хүчин, Нидерландын эзэн хааны арми, Ямайкийн хамгаалалтын хүчин, Шинэ Зеландын арми зэрэгт ашигладаг байна. Бушмастер нь цэргүүдийг аюулгүй тээвэрлэх зориулалттай.

Эх сурвалж: BBC

Монгол эмэгтэйчүүд бичиг үсгийн мэдлэгийн түвшнээр 35 орноос 12 дугаар байранд оржээ
Монгол эмэгтэйчүүд бичиг үсгийн мэдлэгийн түвшнээр 35 орноос 12 дугаар байранд оржээ
 
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.