УУХҮ-ийн сайд Г.Ёндон: Нефтийн үйлдвэр 2025 онд ашиглалтад орно
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УУХҮ-ийн сайд Г.Ёндон: Нефтийн үйлдвэр 2025 онд ашиглалтад орно

/2022.04.01/ УИХ-ын нэгдсэн чуулганы баасан гарагийн хуралдаан эхэллээ. Чуулганаар Эрдэс баялгийн салбарын хөгжлийн бодлого, шинэчлэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж байна.

Энэ хүрээнд УИХ-ын гишүүд Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэртэй холбоотойгоор асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Нефтийн үйлдвэр хэзээ баригдах вэ? хэзээ ашиглалтад орох вэ?

УУХҮ-ийн сайд Г.Ёндон:

-Нефтийн үйлдвэр баригдаж байгаа. 2025 онд ашиглалтад орно. Сүүлийн долоо хоногт Энэтхэгээс одоо Алтанширээтэд баригдаж байгаа үйлдвэрлэлийн явцыг хариуцаж байгаа EPC-1 гэрээний компанийн удирдлагууд ирсэн. Мөн хоёр хоногийн өмнө төслийн менежментийн зөвлөх компанийн удирдлага болон эгзим банкны удирдлагууд ирээд ажиллаж байна.

ЭМЧ: Цэвэршилт
ЭМЧ: Цэвэршилт
 
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.