Б.Болортуяа цэвэр ялж хүрэл медалийн эзэн боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Болортуяа цэвэр ялж хүрэл медалийн эзэн боллоо

/2021.08.06/ Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд Б.Болортуяа 14:4 харьцаагаар цэвэр ялж хүрэл медалийн эзэн боллоо.

Түүний өрсөлдөгч болох Камеруны бөх Жосеф Эссомбе нь 23 настай, Африк тивийн долоон удаагийн аварга ажээ.

Манай тамирчин хашир туршлагатай энэ бөхтэй анх удаа барилдсан юм байна. Ийнхүү түүнийг ялснаар Монгол Улс "Токёо-2020" олимпоос дөрөв дэх медалиа хүртэж байгаа юм.

2019 оны ДАШТ-д чөлөөт бөхийн тамирчин Э.Сумъяа мөн түүнтэй барилдаж 14:2 оноогоор цэвэр ялж байсан ажээ.

“Сүхбаатар“ онгоцыг татан гаргахаар ажиллаж байна
“Сүхбаатар“ онгоцыг татан гаргахаар ажиллаж байна
 
ХОРИГДЛУУД ЯЛ ЭДЭЛЖ БАЙНА УУ, ДАРГА НАРЫН ХАУС БАРЬЖ БАЙНА УУ?
ХОРИГДЛУУД ЯЛ ЭДЭЛЖ БАЙНА УУ, ДАРГА НАРЫН ХАУС БАРЬЖ БАЙНА УУ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.