/2021.08.06/ Хөвсгөл нуурт живсэн "Сүхбаатар" онгоцыг татан гаргах ажлын хэсэг бэлтгэл ажлаа хангаж байгаа аж.
Засгийн газрын шийдвэрийн дагуу экосистемийн бохирдлын судалгааг хийж, нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажлыг олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулахаар болсон билээ.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн "Сүхбаатар" хөлөг онгоцны нөхцөл байдлыг судлахаар шумбалт хийж усны гүнд зураг, бичлэг авч баримтжуулах юм байна.
Мөн бусад живсэн тээврийн хэрэгслийг эрэн хайх, ерөнхий болон хэсэгчилсэн хайлтын бүдүүвч, тооцооллыг гаргах ажээ.
Эх сурвалж: ОБЕГ