/2022.3.31/ УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 9 хүнийг МАН-аас Хөгжлийн банкны зээлтэй нэр холбогдсон асуудлаа хууль, шүүхийн байгууллагаар шалгуулах шаардлагыг хүргүүлсэн.
Өчигдөр буюу гуравдугаар сарын 31-нд С.Бямбацогт гишүүн утга уянга дүүрэн нэгэн постыг өөрийн сошиал хуудаснаа оруулжээ. Пост нь:
Юун түрүүнд сануулахад, С.Бямбацогтын төрсөн дүү Ё.Балжиннямын хариуцдаг байсан "Вестерн Холд" ХХК Хөгжлийн банкнаас цементийн үйлдвэр барих зориулалтаар 28 сая долларын зээл авсан. Энэ талаар С.Бямбацогт нэг удаа тайлбар хийхдээ "Надтай хамааралтай компани. Гэхдээ би нөлөөлөөгүй. Би хувь эзэмшдэггүй. Зээл хугацаандаа төлөгдөх байх" гэж байв.
Хамаарал бүхий этгээд гэж ХЭН БЭ. Хуулийн заалтыг харцгаая:
3.1.5. “хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг;
Ингээд түүний постонд ЗАДАРГАА ХИЙЦГЭЭЕ.
"Би Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймгийн иргэдийг ажилтай орлоготой,Улаанбаатартай адил өртөгтэй амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгаа"
УУЧЛААРАЙ гишүүн ээ, Танд тангарагийг чинь сануулъя.
УИХ-ын гишүүний ТАНГАРАГ: Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ.
Энд зааснаар Танд энэ улсын иргэдийг нутаг орон, баруун зүүнээр нь ялгавартай хандах эрх байхгүй. Та нийт монголын иргэдийн төлөө ажиллахаар тангараг өргөсөн хүн.
"Баруун 5 аймгийнхаа иргэдийг өсөж төрсөн нутагтаа сэтгэл хангалуун, хийж бүтээх чин хүсэл эрмэлзэлтай амьдрах боломжийг бүрдүүлэх нь УИХ-ын гишүүн миний эцсийн зорилго билээ"
Иргэдийг ажил орлоготой байлгах нь таны ажил БИШ л дээ. Харин та бизнес эрхлэгчдэд ажлын байрыг олноор бий болгосон бизнес эрхлэх боломжийг нь олгох ёстой. Эрхзүйн чадамж, орчныг нь бүрдүүлж өгөх учиртай.
Та 2008, 2012, 2016, 2020 онд тус бүр УИХ-ын гишүүнээр ажилласан атлаа ийм энгийн үүргээ одоо хүртэл ойлгоогүй гэж үү? УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хэрхэн зааж өгсөн талаарх хуулийн заалтаа эргээд нэг харна уу даа.
Эцэст нь, УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хөрөнгө орлогын мэдүүлгийн товчхон хэсгийг сонирхуулъя.