/2021.08.06/ Ханиа онгоцны ослоор алдаж төрөөс буцалтгүй тусламж болох 700 мянган төгрөгийг авсан хэмээн гүтгүүлэн суулт хийж байсан С.Цэвээн гуайн охинтой хийсэн ярилцлагыг манай сайт өмнө нь мэдээлж байсан билээ.
Тэгвэл С.Цэвээн гуай суултаа зогсоож, түр "амрахаар" болсон байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа өөрийн хуудсандаа ийнхүү нийтэлжээ.
"Төрийн ордоны гадаа 59 дэх өдрөө сууж байгаа С.Цэвээн гуай, түүний охин Урансүх нартай 2 дахь удаагаа уулзлаа.
Өнөөдөр өрөөндөө уулзан хамтдаа хоол идэн зовлон жаргалаа жаал ярилцлаа. Асуудлыг нь шууд шийдэж чадахгүй ч гэсэн асуудлуудыг нь сэтгэлийг нь онгойтол яриулах нь учирсан зовлонг нь жаахан ч гэсэн нимгэлэх болов уу гэж бодлоо.
С.Цэвээн гуай өмнөх уулзсанаас нилээн ядарсан харагдсан тул суултаа зогсоохыг хүссэн боловч зөвшөөрсөнгүй. Тэгэхлээр нь та ядаж 14 хоног биеээ сувилуулаад ирээ,одоо бүх хүн амарсан,ажил цуглахаар ир л дээ, би харин энэ хооронд дахиад хэд хэдэн газарлуу албан бичиг явуулья гэж нилээн ятгасны эцэст зөвшөөрүүлэв" гэжээ.