Ковидын эсрэг тэмцсэн баатруудыг Барби хүүхэлдэйнд мөнхөлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ковидын эсрэг тэмцсэн баатруудыг Барби хүүхэлдэйнд мөнхөлжээ

/2021.8.6/ Хүүхдийн тоглоом үйлдвэрлэгч Mattel компаниас цар тахалтай хамгийн үр дүнтэй тэмцэж буй зургаан эмэгтэйн дүрийг барби хүүхэлдэйнд мөнхөлжээ.

Энэ зургаан эмэгтэй бол, Английн профессор Сара Гилберт, АНУ-ын эрдэмтэд болох Эми О,Сулливан, Одри Круз, Канадын эрдэмтэн Стэси Ориува, Бразил эрдэмтэн Жаклин Гоз, Австралийн доктор Кирби Вуайт нар юм.

Шинээр бүтээгдэх зургаан хүүхэлдэй нь тус компанийн ThankYouHeroes хөтөлбөрийн нэг хэсэг ажээ. "Цар тахлын хүнд хэцүү цаг үед гайхалтай түүхийг бүтээж чадсан эдгээр зургаан эмэгтэйн хүүхэлдэйг гаргасандаа бид үнэхээр бахархаж байна. Эдгээр хүүхэлдэйгээр дамжуулан шинэ үеийн хүүхэд багачуудад тэд хичээвэл чадахгүй зүйл гэж үгүй гэдэг итгэл үнэмшил, урам зоригийг өгнө" хэмээн Mattel компанийн дэд ерөнхийлөгч Лиза Макнайт өгүүлжээ.

Эдгээр зургаагийн нэг болох 59 настай, Оксфордын их сургуулийн профессор хатагтай Гилберт гэхэд АстраЗенека вакциныг бүтээгчдийн нэг юм. Харин 58 настай Сулливан бол яаралтай тусламжийн сувилагчаар 18 жил ажилласан, Нью-Йоркийн Брүклин дэх төв эмнэлэгт ажилладаг. Харин 27 настай Ориува бол цар тахлын үеийн ялгаварлан гадуурхалтын талаар хүчтэй дуу хоолой болж байсан нэгэн. Гэх мэтээр салбар салбартаа манлайлсан зургаан бүсгүйн дүрээр ийнхүү барби хүүхэлдэй бүтээжээ.

Эх сурвалж: ABC News

“Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлнэ
“Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлнэ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.