2021.08.06
Жил бүрийн наймдугаар сарын эхний Баасан гарагийг олон улсын шар айрагны өдөр болгон тэмдэглэдэг байна.
Энэхүү үйл ажиллагаа нь 2007 оноос эхтэй. АНУ-ын жижиг хотоос эхэлсэн энэ үйл ажиллагаа жил бүр хүрээгээ тэлсээр өдгөө 80 гаруй улсын 207 хотод тэмдэглэдэг болжээ.
Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулах гол зорилго нь:
- Найзуудаараа цуглаж шар айраг амтлах,
- Дэлхийн олон улс орон шар айраг гэх нэрийн дор цуглах,
- Шар айргийг үйлдвэрлэсэн, түүгээр үйлчилсэн хүмүүсийг баярлуулах юм
Энэ өдөр хүмүүс нэгнээ шар айргаар дайлдаг уламжлал тогтжээ.