Аймаг тус бүр 128 бөхийн барилдаан зохион байгуулахаар боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аймаг тус бүр 128 бөхийн барилдаан зохион байгуулахаар боллоо

/2021.08.06/ УОК-ын 2021 оны долоодугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар цар тахлын үе учир бөхийн барилдааныг 128 бөхийн хязгаартайгаар зөвхөн задгай талбайд, хурдан морины уралдааныг орон нутаг тус бүрд нь зохион байгуулуулах шийдвэрийг гаргасан юм.

Тэгвэл өнөөдөр Монголын үндэсний бөхийн холбоо 128 бөхийн барилдаан зохион байгуулах удирдамж гаргажээ. Аймаг тус бүртээ 128 бөхийн барилдаан зохион байгуулах, ингэхдээ өдөр цувруулахгүйгээр нэг өдөрт багтаан хийх юм.

Тус удирдамжид:

1. Аймаг тус бүр баяр наадмын 128 бөхийн барилдааныг нэг өдөрт багтаан зохион байгуулах

2. Бөхийн бүртгэлийг барилдаан болохоос нэг хоногийн өмнө цахимаар бүртгэж дууссан байх

3. Бүртгэлийг МҮБХ-ны албан ёсны (Монголын Үндэсний Бөхийн Холбоо - Монгол Бөхийн Өргөө) хуудас болон [email protected] руу илгээх

4. Аймгийн бөхийн холбоод бүртгэл, оноолт, амыг devjee.mn-ийн программаар бүрэн хийх

5. Бүх аймгийн эрэмбийг МҮБХ программ хангамжийн тусламжтай хянаж, батална. (Баталсан эрэмбийн дагуу оноолт гаргаагүй болон программ бүрэн ашиглаагүй аймгийн шөвгөрсөн бөхчүүдийг эрэмбэд оруулахгүй.)

6. Барилдахаар бүртгүүлсэн сумын цолтой бөхчүүдийн цолны үнэмлэхийн зургийг тус аймгийн бүртгэл хийж буй ажилтан цахимаар авна.

7. Шаардлагатай тохиолдолд бөхчүүдийн үнэмлэхийн зургийг МҮБХ руу илгээж шалгуулна.

8. Эрэмбэтэй холбоотой асууж тодруулах зүйлийг МҮБХ-ны албан ёсны хуудсаар хандаж авна хэмээн тусгажээ.

Эх сурвалж: Монголын үндэсний бөхийн холбоо

Монголбанк Швейцарын холбооны улсын эдийн засгийн газартай санамж бичиг байгууллаа
Монголбанк Швейцарын холбооны улсын эдийн засгийн газартай санамж бичиг байгууллаа
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.