Койка ЕБС-ын хоол үйлдвэрлэлд 8 сая доллар зарцуулна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Койка ЕБС-ын хоол үйлдвэрлэлд 8 сая доллар зарцуулна

/2022.03.25/: “Монгол улсын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг БШУЯ, Койка байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.

Энэ хүрээнд КОЙКА-гийн төлөөлөгчид гуравдугаар сарын 14-24-ний өдрүүдэд манай улсад ажиллаж судалгаа хийлээ. Судалгааны дүгнэлтэд үндэслэн 2022 оноос эхлэн 5 жилийн хугацаанд 8 сая ам.долларын санхүүжилттэй төсөл эхлүүлэх юм. Ингэснээр нийслэлийн 10 сургуульд

  • Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, сургуулиудын хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх удирдамж боловсруулах
  • Сургуулийн хоол үйлдвэрлэлийн салбарын чадавхыг бэхжүүлэх төв байгуулах, төвийн үйл ажиллагааны үндэс суурийг бүрдүүлэх
  • Сургуулийн хоол үйлдвэрлэлийн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, оролцогч талуудын ойлголтыг дээшлүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлнэ.

Эх сурвалж: БШУЯ

Өрхийн эдийн засгийг дэмжих тэтгэлэгт шалгарсан эмэгтэйчүүдэд батламж гардууллаа
Өрхийн эдийн засгийг дэмжих тэтгэлэгт шалгарсан эмэгтэйчүүдэд батламж гардууллаа
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.