/2022.03.25/ ОХУ-ын Элчин сайдын яам өчигдөр орой фэйсбүүк хуудастаа "Монголын Ардчилсан Намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд" гэсэн пост оруулсан нь олны дургүйцлийг хүргэсэн.
Үүний хариуд Ардчилсан намын зүгээс ОХУ-ын ЭСЯ-ыг уучлал гуйж, тайлбар өгөхийг шаардсан билээ.
Тэгвэл тус элчин сайдын яамнаас фэйсбүүк хуудсаараа дамжуулан дараах тайлбарыг өгчээ. Тодруулбал,
-Эрхэм хүндэт Монголын Ардчилсан намын гишүүд ээ!
Бид Монгол Улсын болон танай Ардчилсан намын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон гэх үндэслэл байхгүй гэж үзэж байна.
Трампын зөвлөх асан Украины улс төрийн тогтолцоог тодорхойлсон нь Монгол Улстай ч, танай намтай ч огт холбоогүй. Монгол Улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, Венийн конвенцийг зөрчсөн гэхээр зүйл хаана байна вэ? гэсэн утгатай хариу тайлбарыг өгчээ.