Сибирийн түймрийн улмаас тоосонцор эрс нэмэгджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сибирийн түймрийн улмаас тоосонцор эрс нэмэгджээ

282580-04082021-1628049286-1730071953-utaa.jpg

/2021.08.06/ ОХУ-д гарсан ой, хээрийн түймрийн утааны улмаас манай орны төвийн болон зүүн аймгуудын нутгаар утаан хөшиг тогтож агаарын чанар муудах нөхцөл үүссэн.

Улаанбаатар хотод байрлах агаарын чанарын хяналтын харуулуудын дүнгээс харахад агаар дахь тоосонцрын дундаж агууламж наймдугаар сарын 4-ний өдрийн 15 цагаас эхлэн эрс нэмэгдсэн байна.

Улмаар PM10 тоосонцорын нэг цагийн дундаж агууламж 168мкг/м3, PM2.5 тоосонцорын нэг цагийн дундаж агууламж 103мкг/м3 хүрчээ.

Агаарын чанарын харуулуудын хэмжилтээр PM2.5 тоосонцорын хоногийн дундаж агууламж 8 сарын 4-ний өдөр 38-69 мкг/м3 байсан нь өмнөх өдрөөс 4-10 дахин их байгаа бөгөөд Хайлааст, 1-р хороолол, 5 буудал, баруун 4 зам орчимд агаарын чанарын стандартад заасан хүлцэх агууламжаас 1-1.4 дахин давсан үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: ОБЕГ

Сурагчийн дүрэмт хувцас ялгаварлан гадуурхал ҮҮСГЭДЭГГҮЙ
Сурагчийн дүрэмт хувцас ялгаварлан гадуурхал ҮҮСГЭДЭГГҮЙ
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.