2021.08.06
Алтан навч хийсч, аяны шувуу буцаад есөн сарын нэгэн болоход хэдхэн хоног үлдсэн байна.
Таны хүүхэд дүрэмт хувцсаа өмсөхдөө дурамжхан байгаа юм биш биз? Тэгвэл цэнхэр цамц, саарал юбка/өмд, хөх пиджак өмссөн байхад тийм ч эвгүй харагдахгүй байх дараах давуу талыг бэлтгэн хүргэж байна.
Сурагчийн дүрэмт хувцас өмсөхийн 12 давуу тал:
- Сурагчид өдөр бүр нэгэн ижил хувцас өмсөх нь хүүхдүүд тэгш эрхийн мэдрэмжийг нэмэгдүүлж эв нэгдэлтэй болгоно.
- Танхайрах боломжийг багасгана:
Сургуулийн орчинд ямар нэг ялгаварлал үүсгэхгүй. Энэ нь хүүхдүүд нэгнээ шоглох, доромжлох үйлдэл гаргахгүй.
- Сурах ёс зүй сайжирна:
Хүүхэд тань санаа зовох зүйл багатай, хичээлдээ итгэлтэй байх болно.
- Аюулгүй байдлыг нэмэгдүүлэх:
Хүүхэд тань өдрийн амралтанд дүрэмт хувцсаа өмсөөд явж байна гэж бодъё. Ийм үед олны дунд амархан харагдаж, сургуулийн сурагч гэдэг нь танигдах юм.
- Тэгш хувцаслах боломж бүрдэнэ:
Сургууль дүрэмт хувцас өмсөхдөө энгийн стандартыг бий болгож өгдөг. Дүрэмт хувцас өмссөнөөр сургуулиудад даруу байдал үүсч хэн юу өмсөж байгааг хянах шаардлагагүй болно.
- Үе тэнгийнхний дарамт багасна:
Хүүхдүүд ихэвчлэн үе тэнгийнхнээ дарамтанд өртдөг боловч сургуулийн дүрэмт хувцас өмсөх нь дээрх дарамтын нэг хэлбэрийг арилгаж өгдөг.
- Сургуулиас гадуурх нөхцөлд бэлтгэдэг:
Нөхцөл байдлаас шалтгаалан бид өдөр тутамд харагдах байдлаа тодорхойлж хувцасладаг. Ажлын ярилцлага өгөх нь нэгэн жишээ байж болно. Мэргэжлийн түвшинд албан ёсны хувцас өмсөх нь нэгэн соёл билээ.
- Эцэг эхчүүд болон хүүхдүүдэд хүндрэлгүй өглөө өрнөнө: Өдөр бүр эцэг эхчүүдийн хийх зүйлийн жагсаалтад хүүхдүүдээ хувцаслах байдаг, тийм үү. Дүрэмт хувцас өмссөнөөр хүүхдээ яаж хувцаслах талаар бодолхийлэх хугацаа багасна.
- Сурах хүсэл улам төрнө.
Хүүхдүүд дүрэмт хувцас өмссөн үед хичээлээ шаргуу сурах сэдэл төрдөг.
- Бүтээлч чадвараа хөгжүүлэхэд тусална.
Хүүхдүүд хүссэн хувцасаа өмссөнөөр хичээл хийх анхаарал төвлөрөхгүй, өөр зүйлд сатаардаг тул дүрэмт хувцас өмсөх нь тэдний анхаарлыг сарниулахгүй байж чадна.
- Эцэг эхчүүдийн санхүүд хэмнэлттэй:
Сургуулийн дүрэмт хувцас нь ихэвчлэн бат бөх, эдэлгээ сайтай байдаг тул нэгээс илүү жил таны хүүхдийн сургуульдаа өмсөх хувцасны мөнгийг хэмнэх юм.
- Хүүхдүүд амралтын өдрүүдэд чөлөөт хувцасаа сэтгэл хангалуун өмсөнө:
Долоо хоногийн таван өдөр дүрэмт хувцсаа өмссөний дараа оройн цагаар болон амралтын өдөр өмсөх бусад хувцасаа таашааж өмсөх мэдрэмжийг нэмэгдүүлдэг.
Эх сурвалж: Nord Anglia Education