Б.Мөнхбаатар: Шинэ Зуунмод хотыг ухаалаг, эко хот болгож хөгжүүлнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Мөнхбаатар: Шинэ Зуунмод хотыг ухаалаг, эко хот болгож хөгжүүлнэ

May be an image of 1 person and standing

/2022.03.25/: Барилга, хот байгуулалтын сайд Б.МӨНХБААТАР “Монголын эдийн засгийн чуулган-2022” урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр “Хөшигийн хөндий дэх Шинэ Зуунмод хотын нэгдсэн төлөвлөлт, эхний ээлжийн инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл"-ийн талаар танилцуулж байна.

Тэрбээр "Улаанбаатар бол үйлчилгээний хот. Харин Хөшигийн хөндийд байршиж босох шинэ хот нь суурьшлын бүхий эдийн засгийн чөлөөт бүс, тээвэр ложистикийн төв болж хөгжинө.

"Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлаас гадна “Богд хаан” төмөр зам, Босоо тэнхлэгийн олон улсын АН-3 авто замууд энэ бүс нутагт тавьж, гурван замын уулзвар зангилаан дээр байгаа учраас эдгээр замуудыг түшиглэн олон улсын хуурай зам, агаарын болон төмөр замын холимог ачаа болон зорчигч тээврийн логистикийн төвийг байгуулна.

Тодруулбал, Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсэд тогтвортой аялал жуулчлал, амралт зугаалгын ресорт, соёлын бүтээлч үйлдвэрлэл, олон улсын худалдааны төвүүд, байгальд ээлтэй үйлдвэрлэлийн бүсийг байгуулж, Евро азийг холбосон олон улсын тээвэр логистикийн төвийг хөгжүүлнэ.Онгоцны буудлын хойд талд интертаймент төвүүд, өндөр зэрэглэлийн зочид буудал, орчин үеийн загвар стандарттай үзэсгэлэнгийн танхим заалууд байгуулж, жуулчдыг татах орон зайг төлөвлөсөн" гэв.

Эх сурвалж: БХБЯ

ОХУ газрын тос, байгалийн хийний төлбөрөө биткойноор авахаар төлөвлөж байна
ОХУ газрын тос, байгалийн хийний төлбөрөө биткойноор авахаар төлөвлөж байна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 16 дугаар бага хуралд оролцох үеэрээ зарим улс орны павильонд зочиллоо