ОХУ газрын тос, байгалийн хийний төлбөрөө биткойноор авахаар төлөвлөж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ газрын тос, байгалийн хийний төлбөрөө биткойноор авахаар төлөвлөж байна

/2022.03.25/: Орос улс газрын тос, байгалийн хийн экспортын төлбөр болгон биткойныг хүлээн авахаар хэлэлцэж байна гэж ОХУ-ын өндөр албан тушаалын хууль тогтоогч мэдэгдэв.

Павел Завалный хэлэхдээ, "харилцаагаа таслаагүй орнуудад криптовалют эсвэл үндэсний мөнгөн тэмдэгтээр төлбөр төлөхийг зөвшөөрч болно" гэжээ.

Энэ долоо хоногийн эхээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "найрсаг бус" улс орнуудад хий болон түүхий эдээ рублиэр худалдаална гэж мэдэгдсэн билээ.

Энэхүү арга хэмжээ нь энэ жил 20 гаруй хувиар унасан Оросын мөнгөн тэмдэгтийн ханшийг өсгөх зорилготой гэж шинжээчид таамаглаж байна.

Украинд түрэмгийлсний дараа Их Британи, АНУ, Европын холбооноос авсан хориг арга хэмжээ нь Оросын рублийн ханшид дарамт болж, амьжиргааны өртгийг нь өсгөөд байгаа билээ.

Гэсэн хэдий ч Орос улс байгалийн хийн дэлхийн хамгийн том экспортлогч, газрын тосны хоёр дахь том нийлүүлэгч хэвээр байна.

Russia Could Sell Gas for Bitcoin, Says Energy Committee Chief | Crypto A  to Z

ОХУ-ын Төрийн Думын Эрчим хүчний хорооны дарга ноён Завалный пүрэв гарагт тус улс эрчим хүчний экспортын төлбөрийг хүлээн авах өөр арга замуудыг судалж байна гэж мэдэгдэв.

Тэрээр хэлэхдээ, Хятад, Турк хоёр бол хориг арга хэмжээний дарамт шахалтад оролцоогүй "найрсаг" орнуудын тоонд багтаж байна.

Ноён Завалный “Бид Хятадад үндэсний мөнгөн тэмдэгтээр рубль, юаниар тооцоо хийгдэхийг удаан хугацааны турш санал болгосоор ирсэн. Турктэй бол энэ нь лира, рубль байх болно” гэж мэдэгджээ.

Ноён Завалный нэмж хэлэхдээ: "Найрсаг орнууд мөн биткойноор арилжаа хийх боломжтой" гэлээ.

Эх сурвалж: BBC

Түгээмэл хөгжил төв: Гуравдугаар сард бид юу хийв
Түгээмэл хөгжил төв: Гуравдугаар сард бид юу хийв
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.