Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан Инчеоны стратегийн тайланг боловсруулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан Инчеоны стратегийн тайланг боловсруулж байна

May be an image of 10 people, people standing, people sitting and indoor

/2022.03.23/: Ази, номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн "Эрхийг бодит болгох" Инчеоны стратегийн хэрэгжилтийн тайланг боловсруулан хүргүүлэхээр ажиллаж байна.

Монгол Улс 2014 онд Ази, Номхон далайн бүсийн орнуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх, тэдэнд тулгардаг саадыг багасгах, оролцоог тэгш хангах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх 10 жилийн хугацаатай үйл ажиллагааны төлөвлөгөө болох Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн "Эрхийг бодит болгох" Инчеоны стратегийг хүлээн авсан.

May be an image of ‎7 people, people sitting, people standing and ‎text that says '‎xeAeлmep, HийrmийH xamraaллblH Ram د M8 MINISTRY OF LABOUR A PROTECTION‎'‎‎

Энэхүү Инчеоны стратегийн хэрэгжилтийн тайланг 2022 оны дөрөвдүгээр сард Ази, Номхон далайн бүсийн нийгэм, эдийн засгийн хороонд хүргүүлэх юм.

Энэ хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны А/24 тоот тушаалаар тайлан боловсруулах салбар дундын ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.

May be an image of 9 people, people sitting and indoor

Уг ажлын хэсгийн ээлжит хурлыг гуравдугаар сарын 21-нд зохион байгууллаа. Хурлаар сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлийн салбарт гарсан ололт амжилт, хүндрэл бэрхшээлийг тодорхойлж, холбогдох хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, тэдгээрийн хэрэгжилт, статистик тоо баримт, судалгааны талаарх цуглуулж, нэгтгэсэн тайланг хэлэлцлээ.

Эх сурвалж: ХНХЯ

“Төрийн Бүтээмжийн Сэргэлт“ урьдчилсан хэлэлцүүлэг боллоо
“Төрийн Бүтээмжийн Сэргэлт“ урьдчилсан хэлэлцүүлэг боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.