Э.Бат-Үүл Украинд явуулж байгаа ОХУ-ын бодлогыг эсэргүүцэж, өлсгөлөн зарлана гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Бат-Үүл Украинд явуулж байгаа ОХУ-ын бодлогыг эсэргүүцэж, өлсгөлөн зарлана гэв

/2022.03.23/ Э.Бат-Үүл Украинд явуулж байгаа ОХУ-ын бодлогыг эсэргүүцэж хорих ангид өлсгөлөн зарлахаар болжээ. Үүнтэй холбоотойгоор түүний өмгөөлөгч А.Пүрэвдулам, хүү Б.Чулуудай мэдээлэл хийлээ.

Э.Бат-Үүлийн илгээсэн захидлыг түүний хүү Б.Чулуудай уншиж танилцууллаа. Захидалд,

-Путин даян дэлхийн энх тайвны билэгдэл болсон олимпын наадмын үеэр дан эхлүүлнэ гэдэг нь тэрбээр өрөөсөө бусад хэнийг ч тэр ямар ч улс орон байсан өдөөн хатгаж хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг хийж байна. Орос шиг том гүрэн Украин, Монгол шиг жижиг орнуудыг дээрэлхэж хавчиж болохгүй. Үүнийг зүгээр хараад суувал бид ч гэсэн тэдний хувьд дээрэлхэж, дарамталж болдог хулчгар ард түмэн шиг харагдах болно. Цаашдаа бид тэдэнд гутаан доромжлуулах болно. Ардчилал, энх тайван, үнэний төлөө бид ямагт тэмцдэг байх ёстой. Тэгж байж бид жинхэнэ эрх чөлөө, тусгаар улсын бодлогоо хэрэгжүүлж, үүнд бусад улс орнууд итгэл үнэмшилтэй хамтран ажиллах болно. Бид эртнээс гурав дахь хөршийн бодлого баримталж ирсэн шалтгаан нь энэ юм.

Энэ дайн МУ-ын эдийн засгийг хүнд цохилтод оруулж хэдэн жилдээ эргэн сэргэхгүй болгох аюултай. Хувь хүмүүс, иргэд бид эдийн засгийн хямралд ямар хэмжээнд бэлэн байдалтай байгаа вэ, Засгийн газар ямар бодлого барьж байна вэ. Энэ бол үндэсний аюулгүй байдлын асуудал юм. Тиймээс цаг бүү алдаасай. Энхийн хэлэлцээр хийхийг бусад улс орнуудад уриалах нь зөв.

Монголын төр, ард түмэн энэхүү дайныг эсэргүүцэж байр сууриа илэрхийлэх ёстой. Бид хүмүүнлэг, ардчилсан нийгмийг 1990 онд сонгосон. Үүнийг залуучууд минь ойлгож өөрсдийнхөө болон ирээдүйнхээ төлөө дуугарах хэрэгтэй. Эр зориг хэзээд ялгуусан байдаг юм гэжээ.

МУУГЗ, кино найруулагч Б.Цогтбаяр бурхны оронд заларчээ
МУУГЗ, кино найруулагч Б.Цогтбаяр бурхны оронд заларчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.