МУУГЗ, кино найруулагч Б.Цогтбаяр бурхны оронд заларчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МУУГЗ, кино найруулагч Б.Цогтбаяр бурхны оронд заларчээ

/2022.03.23/ Кино найруулагч, Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, Монголын Үндэсний Кино Урлагийн Академийн тэргүүн, Боловсрол Соёл Эрх Зүйн Дээд Сургуулийг үүсгэн байгуулагч Доктор Профессор Бямбын Цогтбаяр эрхэм бурхны оронд заларчээ.

Тэрбээр 1961 онд Улаанбаатар хотноо төрж 1980 онд Монгол Кино үйлдвэрээс уран бүтээлийн гараагаараа эхлүүлжээ. Мөн 1988 онд тухайн үеийн ЗХУ-д найруулагч мэргэжлээр сурч сургуулиа амжилттай төгсжээ.

Б.Цогтбаяр гуай нэгэн ярилцлагадаа "Ардчилал гарснаар уран бүтээлчдэд олгосон зүйл нь эрх чөлөө. Энэ эрх чөлөөг зөв ашиглаж иргэдийг соён гэгээрүүлэх хэрэгтэй" хэмээж байв. Тэрбээр Монголын кино урлагийг хөгжүүлэх, дэлхийн тавцанд гаргахын төлөө бүхий л амьдралаа зориулсан нэгэн билээ.

Түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Манай улсад жилд 3 мянган хүн сүрьеэгээр өвчилдөг
Манай улсад жилд 3 мянган хүн сүрьеэгээр өвчилдөг
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.