Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийг танилцуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийг танилцуулна

Татвар, НДШ-ийн өрийг нэг удаа өршөөх саналыг УИХ-д хүргүүлнэ - BUSINESS.MN

/2022.03.23/: Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийн ажлын хэсэг 2021 оны тавдугаар сараас хойш төслийг сайжруулах, боловсронгуй болгох ажлыг төлөвлөн гүйцэтгэсэн байна.

Өнгөрсөн хугацаанд төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд, бизнес эрхлэгчдийн төлөөлөл, эрдэмтэн, судлаачид, олон улсын байгууллагын төлөөлөлтэй 40 гаруй удаагийн уулзалт, хэлэлцүүлэг, хурлыг зохион байгуулж, тэдгээрээс ирүүлсэн 550 гаруй санал тус бүр дээр ажиллажээ.

Ажлын хэсэг хуулийн төслийг 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх төслийн танилцуулах арга хэмжээг 2022 оны гуравдугаар сарын 28-ны өдөр 15:00 цагт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд зохион байгуулна.

Иймд нэгтгэсэн төслийг танилцуулах арга хэмжээнд оролцохыг урьж байна.

Оролцох албан тушаалтны овог, нэрийг 51-262344 утсаар болон [email protected] цахим хаягруу 2022 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн дотор ирүүлнэ үү.

Эх сурвалж: УИХ

Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд Азийн хөгжлийн банк хамтарч ажиллана
Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд Азийн хөгжлийн банк хамтарч ажиллана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.