Осолдсон Боинг онгоцонд зорчигчдын заримынх нь цогцос олдоогүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Осолдсон Боинг онгоцонд зорчигчдын заримынх нь цогцос олдоогүй байна

/2022.03.22/ Кунминь хотоос Гуанжоу хүрэхээр нисч явсан “China Eastern Airlines” компанийн "Боинг 737-800" нисэх онгоц өчигдөр орой Хятадын өмнөд хэсэгт осолдсон.

Ослоос хойш аль хэдийн 20 гаруй цаг өнгөрч байгаа ч одоогоор ослоос амьд үлдсэн хүн байхгүй байна. Түүнчлэн ослын улмаас амь эрсэдсэн зорчигчдын заримынх нь цогцсыг олоогүй байгаа талаар Хятадын төв телевиз болох CCTV-ээс мэдээлжээ.

Онгоцонд 132 хүн зорчиж явсны ес нь нисэх багийн гишүүд, нисгэгч байжээ.

Аврагчид зорчигчдын хувийн эд зүйлс болох шатсан хэтэвч, бичиг баримт зэргийг олсон байна. Мөн тус нислэгт "гадаад зорчигч байгаагүй" гэж “China Eastern Airlines” компаниас мэдэгджээ.

Онгоцны осол болсны дараа “Боинг 737-800” загварын бүх нисэх онгоцыг нислэгт ашиглахыг түр зогсоосон байна.

Хятадын дарга Ши Жиньпин ослын дараа мэдэгдэл хийж, өргөн хүрээтэй аврах, эрэн хайх ажиллагаа явуулахыг үүрэгдсэн. Мөн тэрбээр ослын шалтгааныг нарийвчлан тодорхойлж, иргэний нисэхийн аюулгүй байдлыг дээд зэргээр сайжруулахыг холбогдох албаныханд даалгажээ. Мөн АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч “Боинг” компани ослын шалтгааныг мөрдөн шалгахад Хятадын эрх баригчдад туслахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: al jazeera

Өрх, дүүргийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна
Өрх, дүүргийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.