/2022.03.22/: Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский тус улсын аюулгүй байдлын баталгаатай холбоотой Үндсэн хуульд оруулах аливаа өөрчлөлтийг дангаараа бус бүх нийтийн санал асуулгаар шийдэх ёстой гэж мэдэгдэв.
Зеленский даваа гарагт Украины олон нийтийн “Суспильне ньюс” сувагт ярилцлага өгөх "Энэ бол парламент болон Украины ард түмэн шийдэх урт процесс" гэж мэдэгджээ.
Энэ нь Украин, ОХУ-ын төлөөлөгчид хэд хэдэн энхийн хэлэлцээ хийсэнтэй холбоотой юм. Зеленский Оросын хэлэлцээний төлөөлөгчидтэй уулзаагүй гэж хэлсэн ч томоохон буулт хийх тохиолдолд бүх нийтийн санал асуулга явуулах шаардлагатай гэж төлөөлөгчдөдөө хэлсэн байна.
Тэрээр "Эдгээр өөрчлөлтүүд түүхэн ач холбогдолтой байж магадгүй - үүнээс өөр арга байхгүй, бид бүх нийтийн санал асуулга явуулах хэрэгтэй" гэж хэлэлцээний оролцогчдод тайлбарласан" гэлээ.
Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахад бэлэн гэсэн өмнөх тайлбараа давтан хэллээ.
"Эзлэгдсэн газар нутгийн асуудал бидний хувьд чухал. Гэхдээ энэ уулзалтаар тодорхой шийдэлд хүрэхгүй гэдэгт итгэлтэй байна" гэж тэр хэллээ.
"Эзлэгдсэн газар нутаг"-ын тухай 2014 оны эхээр Евромайдан гэгддэг Киевт болсон олон нийтийн эсэргүүцлийн жагсаал Орост ээлтэй ерөнхийлөгчийг ЕХ-ны хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсаны дараа түүнийг албадан буулгасан юм. Орос хариуд нь Украины Крымийн хойгийг өөртөө нэгтгэж, Украины зүүн хэсэгт салан тусгаарлагчдын бослогыг өдөөж, Донбассын зарим хэсгийг хяналтдаа авсан. Хоёрдугаар сарын сүүлчээр довтолгооноос өмнө Путин Украины зүүн хэсэг дэх салан тусгаарлагч хоёр нутгийг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрсөн.
Эх сурвалж: CNN