/2021.08.06/ Хятад хаалттай байсан 15 нүүрсний уурхайн үйл ажиллагааг жилийн хугацаанд ээлж дараатайгаар нээхээр болжээ.
Тус улсын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос гаргасан мэдэгдэлд, Шаньси, Шинжаан зэрэг хойд мужийн 15 уурхайг дахин нээж жилд ойролцоогоор 44сая тонн нүүрс нийлүүлэхээ дурдсан байна. Мөн өнгөрсөн долоо хоногт эрх баригчид ӨМӨЗО-ны нүүрсний 38 уурхайг дахин ажиллуулж эхэлснээ мэдэгджээ.
Хятад улсад энэ тавдугаар сард нүүрсний эрэлт нийлүүлэлт нэмэгдэж эрчим хүч, нүүрсний үнэ 3 дахин өссөн байна. Тиймээс энэхүү өсөлтийг бууруулах зорилгоор уг шийдвэрийг гаргасан байна .
Түүнчлэн өнгөрсөн сард Хятадын дээд албан тушаалын улс төрчдийн саналын дагуу нүүрсний хорт утааны ялгаралтыг багасгах арга хэмжээ авч байгаа ба эрчим хүчний хэрэгцээг хангаж, өсөлтөө хадгалахыг зорьж байгаа гэж Синьхуа агентлаг мэдээлэв.
Жэнжоу хотын түүхий эдийн биржийн дулааны нүүрсний худалдаа орон нутгийн цагаар буюу 11.00 цагийн байдлаар 0.5% -иар өсч, тонн нь 894.2 юань (138.34 доллар) болжээ. Энэ үнэ өндөр хэвээр байх төлөвтэй байгаа бөгөөд Хятад эрчим хүчний хомсдолд орох магадлал өндөр байгааг албаны хүмүүс анхааруулж байна.
Эх сурвалж: Bloomberg