2021.08.06
Хууль зүй, дотоод хэргийн яаманд Авлигын индексийг бууруулах ажлын хэсгийн хурал эхэллээ. Авлига, хүнд суртлыг таслан зогсоож, авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж байгаа юм.
Сайд Х.Нямбаатар: Энэхүү ажлын зорилго нь
- Авилга авч байгаа албан тушаалтнуудтай тэмцэнэ.
- Газар олгоход тулгамдаж байгаа асуудлыг шийднэ.
- Төрийн албан хаагчдын хандлагыг өөрчилнө.
- Зөвхөн 1111 төвөөр иргэдийн санал хүсэлтийг авч байгааг өөрчилж, олон төрлийн шугамаар санал хүсэлт авдаг болно. Долоо хоног бүр хамгийн их гомдол санал ирсэн албан байгууллагад хандаж арга хэмжээ авдаг болно.
Амьдрал болон хууль дүрэмд нийцдэггүй газрын маргаантай холбоотой асуудал үүсдэг. Цаашид Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт 0.07 га газар олгохгүй гэдгийг хуульд тусгаж өгөх хэрэгтэй. Эдгээр дүүрэгт шинэ сургууль, цэцэрлэг, цагдаагийн байгууллага, эмнэлэг барих шаардлага үүсдэг. Иргэд төрөөс үнэгүй авсан газраа чөлөөлөх шаардлага тавихад өндөр үнэ хэлж чөлөөлдөггүй асуудал гардаг. Олон жилийн маргаантай байдаг газрын маргааныг эцэслэж хууль эрх зүйн асуудлыг 90 хоногийн хугацаанд шийднэ.
Дүүрэг тус бүр дээр байдаг газрын маргааныг эцэслэх 60 хоногийн аян өрнүүлнэ.
Ирэх жил Улаанбаатар хотод 320 тэрбум төгрөгийн газар чөлөөлөлтийн ажил хийнэ.
Газрын төлбөрийн тодорхойлолт авах нь олон газраар дамжиж иргэдэд төвөг учруулж байгаа асуудлыг шийдэж, программ хангамжийг сайжруулна гэв.
Газар зохион байгуулалт геодези зурагзүйн газрын орлогч дарга М.Буяндэлгэр:
Газар өмчлөх ашиглах, гэрчилгээ олгох хугацаа багадаа 30 хонодог. Үүнийг шийдэх шийдлийг гаргалаа. Монгол улсын хэмжээнд газар олголтыг дараах байдлаар шийднэ.
Иргэд https://egazar.gov.mn/ сайтаар хандан газар авах байршлаа сонгож цахимаар газраа авах боломжтой болсон. Мөн дуудлага худалдаагаар худалдаалж буй үйл ажиллагаанд цахимаар оролцох боломжтой болсон.