Ерөнхий прокурорт ШААРДЛАГА хүргүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий прокурорт ШААРДЛАГА хүргүүлнэ

/2022.03.22/: Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчидтэй холбоотой асуудлаар нэр бүхий сэтгүүлчид өнөөдөр Ерөнхий прокурорт шаардлага хүргүүлэхээр болжээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР

Б.ЖАРГАЛСАЙХАН ТАНАА

Шаардлага хүргүүлэх тухай: 2022.03.22 Монгол Улсын Хөгжлийн банкнаас тус банкны чанаргүй зээлдэгч нартай холбоотой мэдээллийг 2022 оны 1 дүгээр сарын 21, 31-ний өдрүүдэд тус тус мэдээлж нийт 66 зээлдэгчтэй холбоотой баримтыг олон нийтэд ил болгосон.

Тус банкнаас зарласан зээлдэгч нартай холбоотой мэдээллийн дагуу зээлийн зориулалт, зээл олголтод нөлөөлсөн нөлөөлөл, хууль бус үйл ажиллагааны талаар хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээ, сурвалжлага бэлтгэсээр байна. Гэвч хууль хяналтын байгууллага Хөгжлийн банкны зээлтэй холбоотой хүмүүст хариуцлага тооцож ажиллаж байгаа эсэх талаар мэдээлэл ил тод бус байгаа нь хуулийн байгууллага ажиллаж байгаа эсэхэд эргэлзэхэд хүргэж байна.

Иймд Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан таныг Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудалд анхаарлаа хандуулан, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг эрчимжүүлж, Хөгжлийн банкны эргэн тойрон дахь асуудалд хууль хяналтын байгууллагаас явуулж буй үйл ажиллагааг олон нийтэд ил тод нээлттэй мэдээллэх боломжийг хангаж ажиллахыг шаардаж байна.

ШААРДЛАГА ХҮРГҮҮЛСЭН СЭТГҮҮЛЧ: Г.БАТ-ЭРДЭНЭ У.БОЛОРТУЯА Г.ЛХАГВАДОРЖ Ч.ЛОДОЙСАМБУУ Н.ӨНӨРЦЭЦЭГ М.ОТГОНБАЯР Ө.ОТГОНБААТАР С.ЭРДЭНЭБАЯР

Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Мета-г “хэт даврагч“ гэж бичжээ
Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Мета-г “хэт даврагч“ гэж бичжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.