Зеленский: Мариуполь хот “үнс болж“ байгаа ч “тэсэж үлдэх болно“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зеленский: Мариуполь хот “үнс болж“ байгаа ч “тэсэж үлдэх болно“

Multiple buildings burn amid Russian strikes on Mariupol, Ukraine, on March 20.
Гуравдугаар сарын 20-нд Украины Мариуполь хотод Оросууд цохилт өгөх үеэр олон барилга шатаж байна.

/2022.03.22/: Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский даваа гарагт гаргасан видео мэдэгдэлдээ "Украины боомт хот Мариуполь Оросын цэргийн түрэмгийллийн улмаас "үнс нурам болж" байгаа боловч хот тэсэж үлдэх болно" гэж хэлэв.

Дайны өмнө 450,000 орчим хүн амьдардаг байсан Мариуполь хот гуравдугаар сарын эхэн үеэс эхлэн Оросын цэргийн хүчний байнгын дайралтанд өртөж, орон сууцны хорооллыг ихээхэн сүйтгэж байгааг сансрын зургаас харж болно.

Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррелл даваа гарагт “Мариупольд болж буй үйл явдал бол асар том дайны гэмт хэрэг” гэж мэдэгдэв.

Зеленский хэлсэн үгэндээ Украинчуудыг "эх орноо хамгаалж, ард түмнээ аврахын тулд чадах бүхнээ хийхийг" дахин уриалав.

Хоёрдугаар сарын сүүлээр Оросууд Украин руу довтолж эхэлснээс хойш “Бид маш олон баатруудыг харж байна. Нэгэн цагт жирийн украинчууд, одоо жинхэнэ тэмцэгчид” гэж тэр хэлэв.

Украины удирдагч мөн Украины жирийн иргэдээс гарч байгаа хатуужил, тэвчээр "Энэ үнэхээр болж байна уу" гэмээр "өсч" байна гэж хэлээд "Бид Орост итгүүлэх болно" гэж нэмж хэлэв.

Эх сурвалж: CNN

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн байршил
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн байршил
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.