ТОКИО 2020: Б.Болортуяа 6:3 оноогоор ялагдлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОКИО 2020: Б.Болортуяа 6:3 оноогоор ялагдлаа

2021.08.05

Чөлөөт бөхийн +53 кг жингийн барилдаан үргэлжилж байна. Энэ төрөлд манай тамирчин Бат-Очирын Болортуяа Эквадорын бөхийг оноогоор цэвэр (15:5) ялснаар хагас шигшээд шалгаран үлдсэн билээ.

Ингээд шөвгийн дөрвийн тоглолт эхэлж, манай тамирчин Японы М.Мукаидатай хүч үзлээ.

Тоглолтын эхний минутад өрсөлдөгч 1 оноо авлаа.

Эхний үеийн сүүлийн минутад манай тамирчинд торгуулийн 30 секунд өглөө.

Ийнхүү Японы тамирчин ахин нэг оноо авсан юм.

Хоёрдугаар 3 минут эхэллээ.

Болортуяа оноо аваагүй ялагдаж явсан юм:

Мукаидатай түүнийг унагах мэх хийсэн ч Болортуяа унасангүй.

Мукаидатай манай тамирчныг унагаж ахин 4 оноо авлаа.

Сүүлийн нэг минут эхэллээ. Мукаидатай хэдийнээ 6 оноо авсан тул барилдааныг удаашруулах тал дээр анхаарч байлаа.

Мукаидатай манай тамирчны үснээс атгасан алдаа гаргаснаар 1 оноо, ахин Болортуяа мэх хийж 2 оноо авснаар барилдаан өндөрлөлөө.

ТОКИО 2020: М.Лхагвагэрэл 5:0 оноогоор ялагдлаа
ТОКИО 2020: М.Лхагвагэрэл 5:0 оноогоор ялагдлаа
 
Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүнг танилцууллаа
Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүнг танилцууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.