ТОКИО 2020: М.Лхагвагэрэл 5:0 оноогоор ялагдлаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОКИО 2020: М.Лхагвагэрэл 5:0 оноогоор ялагдлаа

2021.08.05

Чөлөөт бөхийн +125 кг жингийн барилдаан үргэлжилж байна. Энэ төрөлд манай тамирчин Мөнхтөрийн Лхагвагэрэл Германы тамирчинтай учраа таарч, тун эгзэгтэй онооны үзүүлэлттэй байх үед хоёр оноо авч 6:5 үзүүлэлтээр ялсан билээ.

Ингээд шөвгийн дөрвийн тоглолт эхэлж, манай тамирчин Америкийн залуу бөх Г.Стивенсонтой хүч үзнэ. Өрсөлдөгч бөх өмнөх даваанд олимп, дэлхийн аварга Туркийн Таха Акгюлийг 8:0-ээр хожсон юм.

Тоглолтын эхний үед өрсөлдөгч 2 оноо авснаар өндөрлөлөө.

Онооны харьцаа 2:0-ээр манай тамирчин хожигдож явна.

Хоёр дахь үед манай тамирчин торгуулийн 30 секунд авч өрсөлдөгчдөө 1 оноо алдлаа.

Сүүлийн нэг минутанд Лхагвагэрэл дайрах гэж оролдсон ч Стивенсон хамгаалалт сайтай байлаа.

Сүүлийн 20 секундэд ахин 2 оноо алдаж 5:0 харьцаагаар ялагдлаа.

Тэрээр маргааш болох дагах барилдаанд хүрэл медалийн төлөө өрсөлдөнө.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх М.Энхсайханд уучлал үзүүлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх М.Энхсайханд уучлал үзүүлнэ
 
Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлууд хавар, зуны турш тасралтгүй үргэлжлэх ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхаарууллаа
Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлууд хавар, зуны турш тасралтгүй үргэлжлэх ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхаарууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.