Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрүүгийн хуулиар 4,6 жилийн ял аван хоригдож буй М.Энхсайханд уучлал үзүүлэхээр болжээ.
М.Энхсайханыг “албан тушаалаа урвуулан ашигласан” хэмээн 2020 оны тавдугаар сарын 7-ны өдрийн шүүх хуралдааны шийдвэрээр ял оноож байсан юм.
Албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг нь М.Энхсайхан 75 сая төгрөгийн үнэтэй жийп машиныг 135 сая төгрөгөөр худалдан авсан нь Эрчим хүчний яаманд 60 сая төгрөгийн хохирол учруулсан хэмээсэн хэрэг юм. Үүнийг түүний өмгөөлөгч эсэргүүцэж “хилс хэрэгт гүтгэлээ” хэмээн мэдээлж байсан билээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн уучлал үзүүлсэн зарлиг ойрын өдрүүдэд албажна хэмээн эх сурвалж мэдээллээ.
Ерөнхийлөгч асан Х.Баттулга М.Энхсайханд уучлал үзүүлэх гэж байсан боловч "Би гэмт хэрэг хийгээгүй тул өргөдөл гаргахгүй" гэж хариулсан хэмээн мэдээлэл гарч байсан.
Ойролцоогоор сарын өмнө АН-ын бүлгээс дараах өргөдлийг гаргаж байсан билээ.