Бусдыг “эрэмдэглэнэ” гэж заналхийлж болох уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бусдыг “эрэмдэглэнэ” гэж заналхийлж болох уу?

/2021.8.5/ Өнөөдөр Хон хэрээдийн гэгддэг Б.Энхбат хэвлэлийн хурал хийсэн юм.

Тэрээр NoNaadam хөдөлгөөнийг гадны байгууллага санхүүжүүлсэн гэж мэдээлээд, энэ үйл ажиллагаанд оролцсон нэр бүхий хүмүүсийг “эрэмдэглэнэ” хэмээн заналхийлэв.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хүнийг ийнхүү заналхийлж болох уу? Үүнийг хуульд юу гэж заасан байдаг вэ?

Эрүүгийн хууль: 13.5 дугаар зүйл. Заналхийлэх

1.Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.бүлэглэж;

2.2.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг:

3.1.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж;

3.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

хэмээн заасан байна. Тэгэхээр бусдыг ийнхүү заналхийлэх нь Эрүүгийн хуульд заасан хорих ялтай гэмт хэрэг ажээ.

Эх сурвалжаа нууцлах эрхийг хангасан хуулийн төсөл боловсруулна
Эх сурвалжаа нууцлах эрхийг хангасан хуулийн төсөл боловсруулна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.