Украины дайн эхэлснээс хойш 97 хүүхэд амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Украины дайн эхэлснээс хойш 97 хүүхэд амиа алджээ

/2022.03.18/: ОХУ-ын түрэмгийлэл эхэлснээс хойш Украины 97 хүүхэд нас барсан гэж Ерөнхийлөгч Владимир Зеленский мягмар гарагт Канадын парламентад үг хэлэхдээ мэдэгдлээ.

Украйны удирдагч уг бичлэгт Оросын армийг “дурсгалын цогцолбор, сургууль, эмнэлэг, орон сууцны цогцолбор гээд бүгдийг устгасан” гэж буруутгажээ.

"Тэд Украины 97 хүүхдийг аль хэдийн хөнөөсөн" гэж Зеленский хэлэв.

"Бид тийм ч их зүйл гуйгаагүй. Бид өөрийгөө хамгаалж, амь насаа аврахад туслах шударга ёс, бодит дэмжлэгийг л хүсч байна" гэлээ.

Өмнө нь Ерөнхий сайд Жастин Трюдо Оросын 15 албан тушаалтны эсрэг хориг арга хэмжээ авахаа мэдэгдсэний дотор "хууль бус дайнд оролцож байгаа засгийн газар болон цэргийн элитүүд"-ийн эсрэг хориг арга хэмжээ авахаа мэдэгдэв.

Энэхүү арга хэмжээ нь өнгөрсөн сард дайн эхэлснээс хойш Оттавагийн хоригт хамрагдсан Беларусь, Орос, Украины хувь хүн, аж ахуйн нэгжийн тоог бараг 500-д хүргэв.

Канадын удирдагч Зеленскийг урам зориг өгсөн гэж магтан "Украин улс бидний гуйвшгүй, тууштай дэмжлэгт найдаж болно" гэж амлав.

Зеленский Канад хориг арга хэмжээ авч, цэргийн техник, хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд талархал илэрхийлэв. Гэвч "харамсалтай нь энэ нь дайныг зогсоосонгүй" гэж тэр хэлэв. Бид бүгд Оросыг зогсоохын тулд, Украиныг хамгаалахын тулд илүү ихийг хийх хэрэгтэй” гэж мэдэгджээ.

“Амар амгалан эх оронд маань амар амгаланг бий болгохын төлөө хүчин чармайлтаа өргөжүүлээрэй” гэж тэр хэллээ.

Эх сурвалж: МТ

Японд суралцах 45 оюутанд батламж гардууллаа
Японд суралцах 45 оюутанд батламж гардууллаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.