Хөгжлийн банкны эргэн төлөлт 104 тэрбум төгрөг боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөгжлийн банкны эргэн төлөлт 104 тэрбум төгрөг боллоо

/2022.03.18/ Монгол Улсын Хөгжлийн банканд энэ сарын 14-ний өдрийн байдлаар 104 гаруй тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ.

Зээлийн ангиллаар авч үзвэл хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт 26 тэрбум төгрөг, анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 61 тэрбум төгрөг, чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлт 16 тэрбум төгрөг тус тус төлөгдөөд байна.

Үүнээс хэвийн зээлдэгчийн ангиллаас Сод монгол групп ХХК 3.6 тэрбум төгрөг, Худалдаа хөгжлийн банк 1.0 тэрбум төгрөг, Голомт банк 0.3 тэрбум төгрөг, анхаарал хандуулах ангилалтай Макс Рөүд ХХК 19.0 тэрбум төгрөг, Вояжер Минерал Ресурсес ХХК 3.6 тэрбум төгрөг нийт 27.6 тэрбум төгрөгийн зээл бүрэн төлөгдөж, дээрх зээлдэгч нар зээлийн дансаа хаасан байна.

Эх сурвалж: Хөгжлийн банк

Коронавируст халдварын эсрэг хариу арга хэмжээг ЭМЯ, ХӨСҮТ хариуцна
Коронавируст халдварын эсрэг хариу арга хэмжээг ЭМЯ, ХӨСҮТ хариуцна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.